Хэрхэн эхлэх вэ

Компьютерт сайн биш ч зүгээр. Доорх 5 алхмыг дараалан дагавал болно — алхам бүрд юу дарахыг нь зурагтай нь харуулсан.

Бүх алхмыг эхнээс нь дуустал үзүүлсэн видео — 2 мин 12 сек. Доор нь бичгээр бас байгаа.
  1. 1

    Бүртгүүлэх

    Эхлээд өөрийн бүртгэл үүсгэнэ. Нэг минут ч болохгүй.

    1. 1Нүүр хуудасны голд байрлах «Үнэгүй эхлэх» товчийг дарна. Баруун дээд буланд байрлах «Эхлэх» ч мөн адил ажиллана.
    2. 2Нээгдсэн хуудасны дээд талд «Нэвтрэх», «Бүртгүүлэх» гэсэн хоёр таб байна. Шинээр эхэлж байгаа бол «Бүртгүүлэх» гэснийг дарна.
    3. 3Хамгийн хялбар нь «Google-ээр үргэлжлүүлэх» товч. Gmail хаягтай бол нууц үг зохиох ч, санах ч шаардлагагүй.
    4. 4Эсвэл и-мэйл хаяг, нууц үгээ бичээд доод талын «Бүртгүүлэх» товчийг дарна. Нууц үг дор хаяж 6 тэмдэгттэй байна.

    И-мэйлээ баталгаажуулах шаардлагагүй. Товч дарснаас хойш хэдэн секунд «Бүртгэл үүсгэж байна…» гэж бичигдэнэ — хүлээгээрэй, дахин дарах хэрэггүй.

    Бүртгүүлэх хуудсыг нээх

    1/3Нүүр хуудас. Голд нь «Үнэгүй эхлэх», баруун дээд буланд «Нэвтрэх» товч байна.

  2. 2

    Монгол гараа тохируулах

    Компьютер дээрээ монгол кирилл гарын байрлалыг нэг удаа нэмнэ. Хоёр минут л болно.

    1. 1Товчнууд дээр чинь латин үсэг бичээстэй байсан ч зүгээр. Монгол болгосны дараа тэр товчнууд кирилл үсэг гаргана.
    2. 2Доорх видеонуудаас өөрийн компьютерт тохирохыг нь сонгоод үзнэ үү. Алхам алхмаар харуулсан байгаа.
    3. 3Нэмсний дараа Windows + Space (Mac дээр Control + Space) дарж монгол, англи хоёрын хооронд сольж болно.

    Аль хэдийн тохирсон эсэхээ мэдэхгүй байна уу? «Гар тохируулах» хуудсан дээр шалгах хэсэг байгаа — тэнд бичихэд кирилл үсэг гарч байвал бэлэн болсон гэсэн үг.

    Бичгээр бичсэн заавар үзэх
  3. 3

    Төлбөр төлөх

    Бүх 30 хичээлийг нээхэд 20,000₮. Нэг удаа төлнө, сарын төлбөр байхгүй.

    1. 1«Хичээл» хуудасны баруун дээд буланд байрлах «Бүгдийг нээх» товчийг дарна.
    2. 2Нээгдсэн хуудсан дээрх «QPay-ээр төлөх» товчийг дарна.
    3. 3QR код гарч ирнэ. Банкныхаа аппыг утсан дээрээ нээгээд QR уншуулах хэсгээр уг кодыг уншуулна.
    4. 4Утаснаасаа орсон бол QR кодын доор байгаа банкныхаа нэрийг дарахад апп шууд нээгдэнэ.
    5. 5Төлбөр хийсний дараа хуудас өөрөө шинэчлэгдэж «Төлбөр амжилттай» гэж харуулна. Дараа нь «Хичээл рүү очих» дарна.

    Төлбөр хийж дуустал хуудсаа хааж болохгүй. Хэдэн секундын дараа өөрөө шинэчлэгдэнэ — та юу ч дарах шаардлагагүй.

    Үнэ хуудсыг нээх

    1/4«Хичээл» хуудас. Баруун дээд буланд «Бүгдийг нээх» товч байна. Түгжээтэй хичээлүүд дээр цоожны тэмдэг харагдана.

  4. 4

    Эхний хичээлээ эхлүүлэх

    Одоо сурч эхэлнэ. 1-р хичээл хамгийн эхний хоёр товчоос эхэлдэг.

    1. 1«Хичээл» цэс рүү орж 1-р хичээлийг дарна.
    2. 2Дэлгэцийн дээд талд юу хийхийг тайлбарласан заавар гарна. Дунд нь бичих текст, доор нь аль товчийг аль хуруугаараа дарахыг харуулсан гар байна.
    3. 3Алдвал зогсох шаардлагагүй, үргэлжлүүлээд бичээрэй.
    4. 4Хичээл дуусмагц хурд, нарийвчлал, цуглуулсан од харагдана. «Дараагийн хичээл» дарж цаашаа үргэлжлүүлнэ.

    Хамгийн чухал зөвлөгөө: гар руугаа бүү хар. Эхэндээ удаан байх нь хэвийн — хурд өөрөө нэмэгдэнэ, харин буруу зуршил хожим хэцүү засагддаг.

    Хичээлүүд рүү очих

    1/3«Хичээл» хуудаснаас 1-р хичээлийг дарна.

  5. 5

    Явцаа хянах

    Хэр ахисан, хурд чинь хэр болсныг хэдийд ч харж болно.

    1. 1«Миний бүртгэл» хуудаснаас дуусгасан хичээл, дундаж хурд, нарийвчлалаа харна.
    2. 2Хамгийн их алддаг үсгүүдээ бас харна — эдгээрийг агуулсан хичээлээ дахин хийвэл хурд мэдэгдэхүйц ахина.
    3. 3Дундуур нь зогсоосон хичээл байвал «Хичээл» хуудасны дээд талд үргэлжлүүлэх мөр гарч ирнэ.
    4. 4Өдөрт 15–20 минут тогтмол хийвэл ихэвчлэн 3–6 долоо хоногт гар руугаа харалгүй шивдэг болно.
    Миний бүртгэл

    «Миний бүртгэл» хуудас: хамгийн сайн хурд, дундаж нарийвчлал, дуусгасан хичээл, цуглуулсан од, төлбөрийн түүх.

Асуудал гарвал

Төлбөрөө төлсөн ч хичээл нээгдэхгүй байна
Хуудсаа сэргээгээд (F5 товч) дахин үзнэ үү. Ихэвчлэн хэдхэн секундын дотор нээгддэг. Тэгсэн ч нээгдэхгүй бол банкны гүйлгээний баримтаа бэлэн байлгаад бидэн рүү бичээрэй.
Бичихэд кирилл үсэг гарахгүй, латинаар бичигдээд байна
Гарын байрлал англи хэвээр байна. Windows + Space (Mac дээр Control + Space) дарж монгол болгоно уу. Огт сольж чадахгүй бол гар нь хараахан нэмэгдээгүй байж магадгүй — дээрх 2-р алхмыг үзнэ үү.
Нууц үгээ мартсан
Google-ээр бүртгүүлсэн бол нууц үг хэрэггүй — «Google-ээр үргэлжлүүлэх» товчийг дарахад л нэвтэрнэ. И-мэйлээр бүртгүүлсэн бол бидэн рүү бичээрэй, бид тусална.
Утсаараа хийж болох уу?
Болохгүй. 10 хуруугаараа шивж сурахад бодит гар зайлшгүй хэрэгтэй. Суурин эсвэл зөөврийн компьютер ашиглана уу. Утсаараа зөвхөн хичээлээ уншиж, явцаа хараарай.
Бүртгүүлэхгүйгээр үзэж болох уу?
Болно. Хурдны сорил болон эхний 3 хичээл бүртгэлгүйгээр үнэгүй ажиллана. Дараагийн хичээлүүдэд бүртгэл, төлбөр хоёулаа хэрэгтэй.

Асуулт хэвээр байна уу?

Бичээрэй, бид хариулна. Ямар алхам дээр гацсанаа хэлвэл илүү хурдан тусалж чадна.