Нууцлалын бодлого
Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашигладаг, та ямар эрхтэй вэ.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 10
Товч тайлбар
Хурдан бичих нь бичих чадварыг сургах үйлчилгээ юм. Бид зөвхөн үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг цуглуулдаг. Таны мэдээллийг хэзээ ч зарахгүй, түрээслэхгүй. Сайтын зочдын тоо, сурталчилгааны үр дүнг хэмжихийн тулд Meta (Facebook)-ийн пиксел, мөн манай серверээс Meta руу шууд илгээдэг хэмжилтийн мэдээллийг ашигладаг бөгөөд энэ талаар доор дэлгэрэнгүй тайлбарлав.
Бидний цуглуулдаг мэдээлэл
Бид дараах мэдээллийг цуглуулна:
- Бүртгэлийн мэдээлэл — и-мэйл хаяг. Google-ээр нэвтэрсэн тохиолдолд Google-ээс таны нэр, и-мэйл хаягийг хүлээн авна. Бид таны Google нууц үгийг хэзээ ч харахгүй.
- Сургалтын мэдээлэл — хичээл бүрийн хурд (үг/минут), нарийвчлал, оролдлогын тоо, товчлуур тус бүрийн алдааны тоо, дасгал гүйцэтгэсэн хугацаа.
- Төлбөрийн мэдээлэл — гүйлгээний дугаар, дүн, төлөв, төлсөн огноо. Банкны карт болон дансны мэдээллийг бид хүлээж авдаггүй, хадгалдаггүй — түүнийг QPay бүрэн хариуцна.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таны ахиц, амжилтыг хадгалж, дараагийн удаа үргэлжлүүлэх боломж олгох.
- Аль товчлуур дээр илүү алдаж байгааг тань харуулж, дасгалыг тохируулах.
- Төлбөр төлсөн эсэхийг шалгаж, хичээлүүдийг нээх.
- Үйлчилгээний доголдлыг илрүүлж, аюулгүй байдлыг хангах.
- Сурталчилгааны үр дүнг хэмжих — аль сурталчилгаанаас хэдэн хүн бүртгүүлж, төлбөр төлснийг мэдэх.
Мэдээлэл хаана хадгалагддаг вэ
Бид үйлчилгээгээ ажиллуулахдаа дараах гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэд тус бүрдээ өөрсдийн нууцлалын бодлоготой:
- Supabase — хэрэглэгчийн бүртгэл, ахицын мэдээллийн сан.
- Vercel — вэб хуудсыг хүргэх сервер.
- Google — та Google-ээр нэвтрэхийг сонгосон тохиолдолд.
- YouTube (Google) — «Хэрхэн эхлэх вэ» хуудсан дээрх гарын тохиргооны видеог тоглуулсан тохиолдолд. Товч дарж тоглуулах хүртэл тухайн хуудас YouTube-ээс юу ч ачаалдаггүй тул та видеог үзэхээр шийдэхээс нааш YouTube таны талаар юу ч мэдэхгүй. Тоглуулсны дараа YouTube таны IP хаяг, хөтчийн мэдээллийг хүлээн авч, өөрийн күүкиг байрлуулна.
- Cloudflare Stream — «Хэрхэн эхлэх вэ» хуудасны танилцуулга видеог хадгалж, тоглуулна. Тоглуулах товч дарах хүртэл тухайн хуудас Cloudflare-ээс юу ч ачаалдаггүй. Тоглуулсны дараа Cloudflare таны IP хаяг, хөтчийн мэдээллийг хүлээн авна.
- QPay — төлбөр тооцоо.
- Meta (Facebook) — сайтын зочдын статистик болон сурталчилгааны үр дүнг хэмжих. Мэдээлэл хоёр замаар дамждаг. Нэгд, хөтөч дээрх пиксел: таны үзсэн хуудас, IP хаяг, хөтчийн мэдээлэл. Хоёрт, манай серверээс шууд (Conversions API): бүртгүүлсэн, төлбөр эхлүүлсэн, төлбөр амжилттай болсон гэсэн үйлдэл, худалдан авалтын дүн (20,000₮), IP хаяг, хөтчийн мэдээлэл, түүнчлэн таны и-мэйл хаягийн SHA-256 хэш. Хэш нь и-мэйл хаягийг өөрийг нь агуулдаггүй ч Meta үүнийг өөрийн хэрэглэгчдийн и-мэйлийн хэштэй тааруулж таныг таних боломжтой — бид үүнийг нэрлэсэн бус, харин нэрийг нь орлуулсан мэдээлэл гэж үзэж байгааг ил тод хэлье. Таны нууц үг, банкны карт болон дансны мэдээлэл Meta руу хэзээ ч дамждаггүй.
Күүки
Таныг нэвтэрсэн байдалд байлгахад шаардлагатай күүки ашигладаг. Эдгээрийг устгавал та системээс гарна.
Үүнээс гадна Meta (Facebook) пиксел нь сурталчилгааны үр дүнг хэмжих зориулалттай күүки (_fbp, мөн сурталчилгаа дээр дарж орсон бол _fbc) байрлуулдаг. Эдгээрийн утгыг манай сервер уншиж, дээр дурдсан үйлдлүүдийн хамт Meta руу илгээдэг — ингэснээр таны төлбөр аль сурталчилгаанаас үүдсэнийг Meta тогтоодог. Күүкиг хөтчийнхөө тохиргооноос устгах, эсвэл Facebook-ийн сурталчилгааны тохиргоо хэсгээс хязгаарлах боломжтой.
Мэдээлэл хадгалах хугацаа
Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална. Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргасан тохиолдолд сургалтын болон бүртгэлийн мэдээллийг устгана. Нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар төлбөрийн гүйлгээний бичилтийг хуулийн хугацаанд хадгалж үлдэнэ.
Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй. Хүсэлтээ support@mongoltype.mn хаягаар илгээнэ үү:
- Өөрийн тухай хадгалагдаж буй мэдээлэлтэй танилцах.
- Буруу мэдээллийг засуулах.
- Бүртгэл болон холбогдох мэдээллээ устгуулах.
Хүүхдийн мэдээлэл
Үйлчилгээ нь бүх насныханд зориулагдсан боловч 14-өөс доош насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр бүртгүүлнэ гэж үзнэ.
Энэ бодлого өөрчлөгдөх нь
Бодлогод өөрчлөлт оруулбал энэ хуудсанд шинэчилсэн огноог тавина. Мэдээлэл ашиглах хүрээг өргөтгөх томоохон өөрчлөлт гарвал бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэнэ.